Гарын авлага

hhk.mn-ийг хэрхэн ашиглах: бүртгүүлэх, тамга оруулах, баримт гаргах, ажилтан урих, төлбөр.

Хаягаа авах

1Бүртгүүлж эхлэх

  • hhk.mn дээр хаягаа бичээд «Хаягаа авах» дарна. Эхний 30 хоног үнэгүй. Дараа нь 6 сар 199,000₮, 1 жил 318,400₮. Карт байхгүй.
  • Компанийн хаяг, өөрийн нэр, утас, нууц үгээ оруулна. Имэйл шаардлагагүй.
  • Утаснаасаа 144773 дугаарт харуулсан кодоо мессежээр илгээнэ (ойролцоогоор 150₮). Баталгаажмагц үргэлжилнэ.

2Мэдээллээ нэг удаа бөглөх

  • Нэр → РД → хаяг → лого → гарын үсэг → тамга: нэг дэлгэцэнд нэг асуулт.
  • Нэр, хаяг заавал. Хувь хүн бол регистрийн дугаарыг «Хувь хүн — РД-гүй»-ээр алгасна.
  • Лого, гарын үсэг, тамга заавал биш — «Дараа нэмэх». Банк, дансыг эхний нэхэмжлэх дээр асууна.
  • Хуудсаа шинэчилсэн ч алхам хадгалагдана. Бүгдийг дараа нь «Тохиргоо → Компани» хэсгээс мөр мөрөөр засна.

3Лого, тамга, гарын үсэг

  • Тамгаа цагаан цаасан дээр дарж, гарын үсгээ хар эсвэл цэнхэр бэхээр зураад утсаараа ойртуулж зураг авна. Гарын үсгийг дэлгэц дээр зурж бас болно.
  • PNG, JPG, WEBP, 15MB хүртэл. iPhone HEIC бол эхлээд JPG эсвэл PNG болгож хадгална.
  • Цаасны саарал дэвсгэр, сүүдэр автоматаар арилж, бэхний хэмжээгээр тайрагдана. Урьдчилан харж, ил тод PNG болгож хадгална.
  • Тамгагүй бол «Надад тамга байхгүй». Гаргах үед зураггүйгээр гаргахыг тодорхой асууна. PIN нь туршилт болон төлбөртэй эрхэд. Хугацаа дуусаад өмнөх PIN хэвээр.
Өмнө нь дэвсгэртэйгээр оруулсан тамга баримт дээр автоматаар цэвэрлэгдэж гарна. «Тохиргоо → Лого, гарын үсэг, тамга» дээрх «Ил тод PNG болгох» товчоор нэг удаа хадгалбал бүр найдвартай.

4Баримт гаргах

  • «Баримтууд» → «Шинэ баримт» (утсан дээр доод талын «+») → төрлөө сонгоно.
  • Харилцагчийн нэрийг бичнэ — өмнө нь бичсэн бол жагсаалтаас сонгоход РД, хаяг автоматаар бөглөгдөнө.
  • Бараа, тоо, үнээ нэмнэ. Нийт дүн, үсгээр бичсэн дүн автоматаар гарна.
  • «Ноорог хадгалах» (эсвэл Ctrl+S) дарна — ноорогт тамга гарахгүй, «НООРОГ» тэмдэгтэй.
  • Бэлэн болмогц «Гаргах» → «Гаргаад PDF татах». Тамга PIN-тэй бол тэр цонхонд PIN-ээ оруулна. Гаргасан баримт түгжигдэнэ.
  • Дараа нь баримт дээрээс «PDF татах» эсвэл «Хэвлэх».
Утсан дээр дээд талын «Засах / Урьдчилж харах» табаар шилжинэ. Гаргасан баримтаас «Энэ баримтаас үүсгэх»-ээр нэхэмжлэх, зарлагын баримт үүсгэвэл бараа, харилцагч бүгд хуулагдана. Шинэ баримт дээр өмнөх баримтаас бараа татаж ч болно. Сар бүр давтагддаг нэхэмжлэхийг «Хуулах»-аар хурдан гаргана.

Жишээ нэхэмжлэх (ТМ-1) — зохиомол мэдээлэлтэй

5PDF хадгалах, хаана хадгалагддаг вэ

  • Хадгалсан баримт системд хадгалагдаж, «Баримтууд» жагсаалтад үргэлж харагдана. Ямар ч төхөөрөмжөөс нээж болно.
  • «PDF татах» дарахад PDF файл шууд «Татаж авсан» (Downloads) хавтсанд орно: Android — Files → Downloads, компьютер — Downloads хавтас.

6Харилцагчид холбоосоор илгээх

  • Гаргасан баримт дээрх «Холбоос» хэсэгт «Холбоос үүсгэх» дарна.
  • «Хуулах» дарж холбоосыг илгээнэ, эсвэл WhatsApp-аар шууд илгээнэ.
  • Харилцагч нэвтрэлгүйгээр баримтаа харж, PDF татна. Хэрэггүй болбол «Холбоосыг хаах».
Тамга PIN горимтой бол PIN-ээ оруулж гаргасан баримтын холбоос дээр тамга гарна. Ноорог баримтын холбоос дээр тамга гарахгүй.

7Тайлан, хугацаа хэтэрсэн нэхэмжлэх

  • «Тайлан» цэснээс сар сонгож нийт нэхэмжилсэн, төлөгдсөн, төлөгдөөгүй дүнг харна.
  • Нэхэмжлэхийн «Төлөх хугацаа» талбарт «14 хоног» гэх мэт бичвэл хугацаа хэтрэхэд жагсаалтад улаанаар тэмдэглэгдэнэ.
  • Хэтэрсэн нэхэмжлэх дээр «Сануулга» эсвэл «SMS» дарж харилцагчид бэлэн текстээр сануулна. Мөнгө орвол «Төлөгдсөн».

8Тамга дарсан баримтын хамгаалалт

  • «Гаргах» дарсан баримтын агуулгыг хэн ч засах боломжгүй — тамгатай баримтыг дараа нь өөрчилж хуурамчаар хэвлэхээс хамгаална.
  • Гаргасан баримтын зөвхөн төлвийг (Төлөгдсөн, Цуцалсан) солино.
  • Өөрчлөх шаардлагатай бол «Хуулах»-аар шинэ ноорог үүсгэнэ.
  • Онцгой тохиолдолд эзэмшигч, админ «Засахаар нээх» дарж шалтгаанаа бичнэ — хэн, хэзээ, яагаад нээсэн нь аудит логт үлдэнэ, тамга дахин «Гаргах» хүртэл алга болно.

9Баримтын төлөв

  • Ноорог — бэлдэж байгаа, засна, тамга гарахгүй. Жагсаалтаас мөрөн дээр дарж засна.
  • Гаргасан — түгжээтэй. Тамга, гарын үсэг тохиргоонд байвал баримт дээр гарна.
  • Төлөгдсөн — мөнгө нь орсон.
  • Цуцалсан — хүчингүй болсон.
Жагсаалтын дээд талын хайлтаар дугаар, харилцагчаар хайж, төрөл, төлвөөр шүүнэ.

10Ажилтан урих

  • «Гишүүд» → «Гишүүн урих» хэсэгт ажилтны имэйл, эрхийг сонгоно.
  • «Урих» дарна.
  • Гарч ирсэн урилгын холбоосыг имэйлээр илгээх эсвэл хуулж ажилтанд явуулна.
  • Ажилтан холбоос дээр дармагц имэйл нь баталгаажиж, өөрийн нууц үгээ тохируулна (24 цаг хүчинтэй).
  • Эзэмшигч — бүх эрх.
  • Админ — тохиргоо, тамга, гишүүн урих, аудит лог.
  • Ажилтан — баримт, харилцагч үүсгэх, засах.
  • Харагч — зөвхөн харах.
Ажилтан урих нь туршилт болон төлбөртэй эрхэд. Хугацаа дуусаад шинэ урилга хаагдана.

11Багц, төлбөр

  • «Багц» дээр үлдсэн хоног, Улаанбаатарын дуусах цаг харагдана. Багцаа сонгоно: 6 сар 199,000₮ эсвэл 1 жил 318,400₮ (20% хямд). Эрт төлбөл үлдсэн хугацаа дээр сонгосон хугацаа (6 сар эсвэл 1 жил) нэмэгдэнэ.
  • «Төлөх» дээр дарж Byl-ээр (QPay, SocialPay, карт) төлнө. Банкны аппад төлөөд буцаж ирэхэд автоматаар шалгаж, эрх идэвхжинэ.
  • Дансаар шилжүүлэх бол гүйлгээний утгад хаягаа (jishee.hhk.mn) бичиж, хүсэлт илгээнэ. Админ ажлын 1 өдөрт баталгаажуулна.

Эхний 30 хоног үнэгүй. Дараа нь 6 сар 199,000₮, 1 жил 318,400₮. Өдрийн хязгаар байхгүй. Хугацаа дуусаад шинэ баримт үүсгэх, гаргах хаагдана. Өмнөх баримт, PDF, нийтийн хуудас хэвээр. Автомат суутгал байхгүй.

12Апп болгон суулгах, мэдэгдэл авах

  • Android/Chrome: хуудасны доод талын «Апп болгон суулгах» дарна.
  • iPhone: Safari-д Хуваалцах → «Нүүр дэлгэцэнд нэмэх».
  • Суулгасан апп-аа нээгээд «Мэдэгдэл асаах» дарж зөвшөөрнө. Төлбөр баталгаажих зэрэгт мэдэгдэл ирнэ.

13Хуучин апп (hhk.mn/umgm)-аас шилжих

  • Хуучин апп дээр «⬆ Шинэ апп руу» товч дарж файл татна.
  • Шинэ апп-ын «Тохиргоо» → «Хуучин аппаас импортлох» → файлаа сонгоод «Импортлох».
  • Бүх баримт, харилцагч шилжинэ. Давхардсан дугаартай баримт алгасагдана.

14Нууц үгээ мартсан

  • Нэвтрэх хуудсан дээр «Нууц үгээ мартсан уу?» дарна.
  • Бүртгэлтэй утасны дугаараа оруулаад 144773 дугаарт мессеж илгээнэ (ойролцоогоор 150₮).
  • Баталгаажмагц шинэ нууц үгээ тохируулна.

Асуулт байна уу?

erdenebilegamgalan@gmail.com хаягаар бичээрэй.