Нүүр хуудас

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-11-08

1. Ерөнхий

HHK.MN (цаашид «Үйлчилгээ») нь байгууллагууд нэхэмжлэх, албан бичиг зэрэг баримт үүсгэх, компанийн нийтийн хуудас нээх, багаараа ажиллах онлайн үйлчилгээ юм.

Бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Бүртгэл

Бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулна. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүргийг хэрэглэгч хүлээнэ.

Компанийн эзэмшигч өөрийн компанид урьсан ажилтнуудын үйлдлийг хариуцна.

3. Хэрэглэгчийн агуулга

Таны үүсгэсэн баримт, тамга, гарын үсэг, харилцагчийн мэдээлэл таны өмч хэвээр үлдэнэ. Бид зөвхөн үйлчилгээг үзүүлэх зорилгоор хадгална.

Хууль бус, бусдын эрхийг зөрчсөн, хуурамч баримт үүсгэхэд үйлчилгээг ашиглахыг хориглоно. Тамга, гарын үсгийг зөвхөн эрх бүхий этгээд оруулна.

4. Төлбөр

Эхний 30 хоног үнэгүй. Дараа нь сонгосон багцаар: 6 сар 199,000₮ эсвэл 1 жил 318,400₮ (6 сарын 2 төлбөрөөс 20% хямд). Бүртгэл дээр карт хадгалахгүй, автомат суутгал байхгүй.

Төлбөрийг Byl (QPay, карт) эсвэл дансаар хийнэ. Онлайн төлбөр ормогц эрх сонгосон хугацаагаар (6 сар эсвэл 1 жил) сунгагдана. Эрт төлбөл үлдсэн туршилт эсвэл төлбөртэй хугацааг алдахгүй. Ашигласан хугацааны төлбөрийг буцаан олгохгүй.

Хугацаа дуусаад шинэ баримт үүсгэх, гаргах хаагдана. Өмнөх баримт, PDF, нийтийн хуудас, төлбөрийн хуудас нээлттэй. Өгөгдөл устгахгүй.

5. Үйлчилгээний хүртээмж

Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг зорино. Гэхдээ засвар, гуравдагч талын (хостинг, өгөгдлийн сан) саатлаас шалтгаалан түр тасалдаж болно.

Чухал баримтынхаа PDF хувийг өөртөө хадгалахыг зөвлөж байна.

6. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээгээр үүсгэсэн баримтын агуулга, тооцоо зөв эсэхийг хэрэглэгч өөрөө шалгаж, хариуцна. Бид шууд бус хохирол, ашгийн алдагдлыг хариуцахгүй.

7. Бүртгэл цуцлах

Та хүссэн үедээ бүртгэлээ цуцлах хүсэлт илгээж болно. Нөхцөлийг ноцтой зөрчсөн бүртгэлийг бид түдгэлзүүлэх эрхтэй.

8. Өөрчлөлт

Нөхцөлд өөрчлөлт оруулбал энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог тэмдэглэнэ.

Асуулт байвал: erdenebilegamgalan@gmail.com